Total Pageviews

Thursday, June 2, 2011

2011 оны анхдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Монголын бейсболын холбооноос зохион байгуулсан 2011 оны анхдугаар тэмцээн 5-р сарын 29-нөөс 6-р сарын 1-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 4 хоног үргэлжилсэн уг тэмцээнд нийт 9 баг оролцсон бөгөөд хүрэл медалийг Сакура бүрэн дунд сургуулийн "Сакура" баг, мөнгөн медалийг Ууганмягмар дасгалжуулагчтай "Хөх Монгол" баг, алтан медалийг Баасандорж дасгалжуулагчтай "Strong ball" клубын баг тус тус хүртлээ.

Thursday, November 18, 2010

Гуанжоу-2010 наадамд оролцлоо

БНХАУ-ын Гуанду мужийн  Гуанжоу хотноо зохион байгуулагдаж буй Азийн спортын их наадамд Монгол улсаас анх удаа Бейсболын төрөлд оролцохоор баг тамирчид явлаа. Тэмцээнд Монгол улсын баг Хятад, Тайланд, Япон улсын багуудтай тоглосон байна. Нийт 3 тоглолт хийснээс Япон, Хятад, Тайланд улсын багт тус тус хожигдсон байна.